Булган аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбаяр, Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Батцэнгэл нар 2016 оны 10-р сарын 15-наас 10-р сарын 16-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрээс 35 тооны адуу бүлэглэн хулгайлсан этгээдүүдийг халуун мөрөөр нь илрүүлэн дайчлан баривчилж ажилласан байна.
Иргэд та бүхэн өвлийн эхэн сар гарсантай холбогдуулан малаа хариулга маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.