Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужиртнарийн багийн \”Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 18 цагийн орчимд төөрч, сураггүй болсон мэдээллийг 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт хүлээн авч Орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 2015.09.30-ны өдрийн 08:25 цагт \”Дөвхөн”-ий ойн захаас эсэн мэнд олсон.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, \”Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Э /11 настай, эрэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 17:45 цагт хичээлээ тараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.29-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, Цагдаагийн газраас 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.30-ны өдрийн 09:05 цагт хүүхдийг эсэн мэнд олсон тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.