АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сангийн ажилтан М.Саруул-Эрдэнийн Америк дахь Монгол судлалыг хөгжүүлэх, хүүхэд багачуудад монгол хэл, соёлыг зааж сургах үйлсэд өөрийн идэвх, зүтгэл, сэтгэл гарган бахдам амжилт олж байгааг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Түүнд шагналыг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар гардуулсан байна.