Онцгой байдлын ерөнхий газар Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компани хооронд байгуулсан гэрээний дагуу нэгдүгээр ээлжинд нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн албаны автомашины 21 автомашиныг хүлээн авлаа.
Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн ажлын хүрээнд хэрэгжиж буй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.