Европт байгалийн хий, цахилгаан эрчим хүчний хомсдол үүсэж магадгүйг Засгийн газрууд анхааруулж эхэллээ.
Үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүч тасалдах, улмаар зарим үйлдвэр хаагдах хэмжээнд хүрч болзошгүй байгааг онцолж байна. Учир нь Европын агуулахууд дахь нөөцийн хэмжээ жилийн энэ үеийн түүхэн доод түвшинд хүрээд байгаа аж. Европт байгалийн хийн үнэ өмнөх жилтэй харьцуулахад 500 хувиар өссөн байна. Энэ нь Европын фермерүүдийн зардлыг нэмэгдүүлж, хүнсний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцыг хөөрөгдөж магадгүй төлөвтэй байна.
Азид шингэн байгалийн хийн нийлүүлэгчид дээд хэмжээний үнээр худалдаж авч байгаа аж. Түүнчлэн зарим нийлүүлэгчид байгалийн хийн оронд нүүрс, халаагч тос зэргийг авахад хүрч байгаа юм байна.
Эдгээр нөхцөл байдал Засгийн газруудад “Ногоон зорилтуудаа” хэрэгжүүлэхэд саад болж болзошгүйг судлаачид онцоллоо.