Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалах яам “Flir systems” компанитай “Black Hornet 3” хэмээх тагнуулын зориулалт бүхий халаасны дрон худалдаж авах 2.6 сая америк долларын эхний гэрээгээ байгуулжээ.
32 граммын жинтэй, 21 км/цаг хүртэл хурдалж чадах, бороонд ч нисэх боломжтой, инфра улаан туяаны 360 градус эргэх камертай энэ дрон нь нэг цэнэгээрээ 25 минут нисэж чадна.
Гуравдугаар үеийн “Black Hornet 3” дрон нь явган цэргийн тагнуулын ажилд чухал ач холбогдолтой нь батлагдаад байна.