Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж байсан иргэн Д.Монголхүүг цагдаагийн албан хаагчид өнөө орой албадан баривчилсан байна. Албадан баривчлахдаа биед нь гэмтэл учруулсан талаар албан бус эх сурвалж мэдээлсэн юм.
Тэгвэл иргэн Д.Монголхүүг ямар шалгаанаар баривчилсан талаар ЦЕГ-аас тодруулахад “Жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөлгүй байсан учир таслан зогсоож, Д.Монголхүүгээс мэдүүлэг аваад суллаад явуулсан” гэлээ.
Засгийн газраас Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан бөгөөд улбар шар түвшинд шилжсэн үед жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зэрэг олон хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
Гэтэл Засгийн газар болон бусад төрийн байгууллага өөрсдөө олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж, тэгш эрхийг шаардаж байгаа юм.