Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байсан Б, Б, Ц нар нь Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрний орчим замын хөдөлгөөнд оролцож байсан согтуу жолооч С-ыг илрүүлсэн ч, албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй 450,000 төгрөгийн хахууль авч, түүнийгээ хуваан авсан гэх гэмт хэрэгт холбогдсон.
Хэрэгт холбогдогч Б, Б, Ц нарыг жолооч С-тэй уулзаж, мөнгө авсныг шүүхээс баримтаар тогтоож шүүгдэгч Б-д нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар торгох ялаар шийтгэжээ.
Бүр цагдаагиийн албанаас хөөх хэрэгтэй байсан юм тийм малнууд хэзээч цагдаа болж чадахгүй
хахууль өгсөн нь яахав. хуулиндаа аль алиныг нь шийтгэхээр заасан шиг санагдах юм. согтуу байсан гэдгээр халхавчлагдаад өнгөрч байна уу энэ тэгээд шударга явдал уу. муу л бол зүүн талын хар овоохой гэгчээр цагдаа муу нэр зүүгээд дуусч байдаг хорвоо юм даа инээдтэй байнааааааааааааа