Цагдаагийн байгууллагад өнөөдөр (2026.06.05) өглөөний 08:00 цагийн орчимд “Байрны гадна зогсоолд байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын хэсгээс иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашиныг жолоодон хөдөлсөн. Ингэхдээ нийт 7 автомашиныг мөргөснийг тогтоосон байна.
Уг этгээдийг саатуулан, ослыг Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба









































































