Хятадын алдарт жүжигчин, тулааны урлагийн од, 62 настай Жэки чан кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох \”Оскар” хүртлээ. Тэрээр кино урлагийн салбарт 56 жилийн турш зүтгэж явна. Түүний мөрөөдөл өчигдөр биелж, \”алтан баримлаа\” гардан авлаа. Шагналыг \”Оргил цаг\” кинонд хамтран тоглосон Крис Такер түүнд гардууллаа.
Шагнал гардах үедээ Жэки чан хэлэхдээ \”56 жил кино урлагт хүчээ үзэж 200 гаруй кинонд тоглон ихэнх ясаа хугалсны эцэст өнөөдөр энэ шагнал минийх боллоо. 23 жилийн өмнө найзынхаа гэрт байх энэ шагналыг хараад үнсэж, үнэрлэж, хүрч үзээд хэзээ нэгэн цагт чи минийх болно гэж хэлж байсан юм\” гэв.
Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг олгохоор болсноо Америкийн кино академи өнгөрсөн есдүгээр сарын эхээр зарласан билээ.