Үсний сэнснээс тань хиншүү үнэртээд байна уу? Үсний индүү, хайч тань зэвэрсэн муухай харагдаад байна тэгвэл санаа зоволтгүй.
Үсний сэнс цэвэрлэх арга: Сэнсний ар талын тагыг онгойлго. Зөөлөвчүүдийг салгаж түүн дээр хуримтлагдсан хогийг салгаж авах хэрэгтэй. Үүний дараа савантай усанд хийж сойтоор сайтар цэвэрлээд буцаан хийнэ. Ингээд үсний сэнснээс хиншүү гарахгүй болж шинэ юм шиг л үсийг тань хатаана.
Индүү ороодог хайчыг цэвэрлэх арга: Үсний хайч, индүүгээ нэг минут халаана. Архи болон содыг хооронд нь хольж бэлтгэнэ. Бэлтгэсэн бэлдмэлээ хайч болон индүүдээ түрхэн 15 минут амраана. Үүний дараа хуруугаараа зөөлөн үрж алчуураар арчиж авна. Ингээд л шинэ юм шиг гялалзсан өнгөлөг болох болно.
Үүний видеогоор харуулъя.
Үндэстэн агентлаг