Их Британы эрдэмтэд хар шоколад, вино хүний биед тустай гэжээ. Эдгээр тустай бүтээгдэхүүнийг нэгтгэвээс даарч байгаа үед тань таныг дулаацуулах зүйл болох болно.
Орц: 2 хүнийх
- Сүү – 1,5 аяга
- Улаан вино – 1 аяга /тухайлбал, Cabernet Sauvignon гэх мэт/
- Жижиглэсэн хар шоколад – 1/3 аяга
Хийх арга:
- Урт иштэй сав бэлдэнэ.
- Сүүгээ хийгээд халаад ирэнгүүт шоколадаа хийж, хайлтал буцалгана.
- Бэлэн болсны дараа дарсаа хийгээд сайтар хутгана.
- Ингээд таныг биеийг дулаацуулах шидэт шингэн бий боллоо. Дахин халааж ууж болно.