Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сарын 9-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг дараах ажлуудыг зохион байгуулах тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, төрийн албан хаагчид өргөнөөр оролцоно уу.
Үүнд:
1. Аймгийн ЗДТГ-ын 13 тоот өрөөнд 11 дүгээр сарын 16-ны 14.00-17.00, 11 дүгээр сарын 17-ны 09.00-13.00 цаг хүртэл иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авна.
2. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 17.00 цагт Залуучууд театрын дугуй танхимд Төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулна.
3. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.