Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн удирдлагууд иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг урамшуулал гардууллаа. 50-р сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхарын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан сайн үйлс бүтээсэн байна. Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 17-р зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож хамтран ажилласан М.Мөнхтөрд шагнал гардууллаа.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАЖ ИРГЭНИЙХЭЭ ҮҮРГИЙГ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛСЭН ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай