\”Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг. 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тодруулбал тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол \”Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван ачааны машин, \”Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван ачааны машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлээд байна.