Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Элизабэт Барзакийг хүлээн авч /2016.11.15/ уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд П.Сэргэлэн сайдын Франц Улсад хийх ажлын айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад 2015 онд нийсэн айлчлалын хүрээнд байгуулсан \”Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай” хэлэлцээрийн хэрэгжилт, хөдөө аж ахуйн яам хоорондын 2013 онд байгуулсан үхрийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилт, хоёр орны яам хоорондын ажлын хэсгийн хуралдааны зохион байгуулалт гэсэн дөрвөн гол сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй санал солилцлоо.
Франц Улсаас малын бүртгэлийн системийн чиглэлээр шинжээч нар Монгол Улсад ирж ажиллах юм. Энэ чиглэлээр Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Техникийн хорооны хурлыг энэ оны 12 дугаар сард зохион байгуулах юм. Мөн хоёр орны хамтын ажиллагааны үр дүнг тайлагнах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор яам хоорондын ажлын хэсгийн хурлыг зохион байгуулах чиглэлээр бэлтгэл ажлыг ханган ажиллахаар талууд тохиролцсон юм.