Селен агуулсан бүтээгдэхүүнүүд:
Селен нь ургамлын болон амьтны гаралтай бүтээгдэхүүнд илүүтэй агуулагддаг. Үүнд: далайн загас болон далайн бүтээгдэхүүнүүд ялангуяа сельд загас, далайн байцаа, далайн давс, мах, малын дотор гэдэс (элэг, бөөр, зүрх), үр тарианы бүтээгдэхүүнүүд: улаан буудайн соёлж, бүхэл үрийн ширхэгтэй гурил, хивэг, хар будаа, овьёос, эрдэнэшишд их агуулагддаг байна. Мөн улаан лооль, сармис, дрожж, мөөг, өндөг, оливийн тосонд ч агуулагдана. Харин нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүнээс хэд дахин илүүтэй агуулагдана.