АНУ арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс ДЭМБ-ын албан ёсоор бүртгэсэн вакцины бүрэн тунтай гаднын жуулчдад хилээ нээгээд буй.
Уг шийдвэртэй холбоотойгоор ОХУ-ын Спутник V вакцин хийлгэсэн монгол иргэд тус улсад нэвтрэх боломжгүй болоод байгаа юм. Тэдгээр иргэн вакцины дөрөв дэх тун буюу ДЭМБ-аас албар ёсоор бүртгэгдсэн вакцины хоёр тунд хамрагдаж болох эсэхийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
Тэрбээр “Улс орнууд хилээ нээснээс үүдэлтэйгээр гадагшаа зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Зарим орон вакцины тухайд өөрсдийн шаардлагыг тавьж байгаа.
Хэрвээ та гурав дахь тунг хийлгэсний дараа гадагшаа зорчих болоход тухайн улсын тавьж байгаа шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд холбогдох байгууллагуудад хандаж, шаардаж байгаа вакциных нь бүрэн тунг хийлгэх боломж байгаа. Үүн дээр ЭМЯ холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаад зохицуулалт хийхээр судалж байна” хэмээн хариуллаа.