Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний газруудаас Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүн олноор зорчдог газруудын цас, цэвэрлэлээ. Дүүргийн хэмжээнд 7 тонн цас хайлуулах бодис, 24 тонн давс цацжээ. Цас хайлуулах бодисыг гэр хорооллийн гудамж, талбай болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг газруудад цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудын 148 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэв. Түүнчлэн халиргаа гулгаа арилгах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмын 50 м2 талбайг цэвэрлэсэн аж. Цэвэрлэгээнд 530 аж ахуй нэгж байгууллага оролцож 10755 м2 талбайг цэвэрлэжээ.