Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсны улмаас 1700 гаруй үхрийг устгажээ.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймагт гарсан. Энэ өвчин өөрөө вакцингүй. Иймд бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин нэмэгдүүлсэн тунгаар тарьж үзсэн. Нааштай үр дүн гарсан. Дархлаажуулалт 88-100 хувьтай байна. Энэ нь өөрөө байгалийн шавж ялаа шумуулаар дамждаг өвчин юм билээ.
Гэхдээ Засгийн газраар гоц халдварт өвчин гэх жагсаалтад оруулж тодорхой устгах ёстой малыг устгаад байгаа. Одоогоор нийт 1700 гаруй үхэр устгасан. Ихэнх буюу 1579 үхрийг Дорнод аймагт устгасан байна. Бид УОК-т танилцуулаад малчдад нөхөн олговор олгоно” гэв.
Дорнод, Сүхбаатар, Хэнтийд 1734 үхрийг устгасан гэдгийг Мал эмнэлгийн газрын дарга тодотгосон юм.