Сагсан бөмбөгийн “Оюутны лиг”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас “Мөсөн өргөө/Steppe Arena”-д болно.
Нээлтийн эхэнд эмэгтэй “ЭТҮГЭН ИС” болон “МУИС ORI” багуудын тоглолт болох бол төгсгөлд эрэгтэй “МУИС DIAMOND” болон “ОТИС” багууд тоглоно.
Мөн дуучин Davaidasha, MorningStar болон Реппер “Big Gee” нар оролцох аж.
Мөсөн өргөө рүү явах автобус 14:00 цагаас “Зайсан Хилл”-ын хажуу талын зогсоолоос хөдөлнө.