Авто замын одоогийн түгжрэлийг яаралтай шийдвэрлэхгүй бол 2024 онд хөдөлгөөний оргил цагийн хурд явган хүний хурдтай тэнцэнэ гэсэн тооцоо гарчээ.
Автомашины дундаж хурд 2010 онд 35 км/цаг, 2020 онд 13 км/цаг, оргил цагтаа 8.9 км/цаг байна. 2024 онд 10 км/цаг болно гэж тооцоолж байсан ч энэ сард хийсэн судалгаагаар одоо дундаж хурд 10км/цаг болсон гэсэн дүн гарсан байна.
Мөн гол авто замуудын сүлжээний даац 3 дахин хэтэрчээ. 2020 онд нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 615.0 мянга байгаа нь 2010 онтой харьцуулахад 3 дахин өссөн байхад гол авто замын сүлжээний урт дөнгөж 19%-аар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, замын багтаамжтай харьцуулахад 3 дахин их автомашин хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг юм.
2024 онд бүртгэлтэй автомашины тоо 120-150.0 мянгаар нэмэгдэж 750,0 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцохоор байгаа ажээ.