Засгийн газрын
хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт бусадтай гар
зөрүүлж, гэмтэл авсан тухай мэдээлэл цацагдах болсон.
Тэгвэл тэрээр энэ
тухай дөнгөж сая тайлбар хийлээ. Тэрээр \”Засгийн газрын хуралдааны үеэр
зодолдсон гэх мэдээлэл нь худлаа. Тийм зүйл болоогүй. Би спортоор хичээллэдэг.
Түүнээсээ болоод бага зэрэг гэмтэл авсан. Хүн санаандгүй байдлаар гэмтэл авдаг
биз дээ. Экстрим спортоор хичээллэхэд гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй. Нэг их
асуудал болгох хэрэггүй байх” гэлээ.
А.Аюуш
Үндэстэн агентлаг