Өнгөрсөн шөнөөс эхлэн орсон цасны зузаан зарим газруудад 20 см-т хүрээд байна. Нийслэлээс бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Энэ жилийн нэг сарын хугацаанд орсон цасны хэмжээ өнгөрсөн жилийн нийт хэмжээнээс давчихсан явж байна. Цаашид ч үргэлжлэн орохоор байна.
Хот тохижилтын газраас 116 гудамжинд 149 хүн 41 машинтайгаар ажилласан. Дүүргийн ТҮК-ууд 109 гудамжинд, Улаанбаатар авто зам арчлалтын компанийн ажилчид мөн ажиллалаа. Энэ хугацаанд 140 тонн давс, бодис цацсан байна. Өглөөний 6 цагаас хойш зам талбайн үйлчлэгчид ажиллаж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгжүүд энэхүү уриалгад нэгдэж зам талбайн цас мөсийг цэвэрлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.