Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдрөөс эхлэн 22-ныг хүртэл хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 25-30 хэм, Увс нуурын хотгор, Идэр,Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 19-21 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ихэнх нутгаар явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.