Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев \”Монгол
Улсад жил бүр 5000 тонн ур тариа нийлүүлж өлсгөлөнг давахад нь тусалж байсан”
тухай 1999 онд ярьж байсан бичлэг нь саяхнаас манай хэвлэлүүдээр цацагдах
болсон билээ. Үүнийг үзсэн Монголчууд \”яаж ч өлссөн талх гуйх дээрээ тулаагүй”
хэмээн ихэд дургүйцсэн юм.
Харин Казахстаны талаас 20-оод жилийн өмнөх
асуудал тул асуудал болгож дэвэргэхгүй байхыг хүссэн тухай албаны хүн мэдэгдэж
байлаа.
Тэгвэл бид Казахстан улсаас талх гуйдаг бус
харин 10 сая ам.долларын авлагатай гэх сайхан мэдээллийг олж уншив. Тодруулбал,
Казахстан улсын нэгэн компани Эрдэнэт үйлдвэрт 10 сая ам.долларын өртэй байсан
ч татан буугдсан байна. Гэхдээ хоёр улсын Засгийн газрын түвшинд
асуудал яригдаж татан буугдсан компанийг залгамжилж авсан компани өр төлбөрийг
барагдуулахаар болсон тухай мэдээллийг ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлд өгсөн
ярилцлага даа дурджээ.
Эдгээр өдрүүдэд Монгол Улсаас Казахстан
улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ж.Сүхээ уг асуудалд анхаарлаа
хандуулж, гэрээнд гарын үсэг зурахаар ажиллаж байгаа аж. Үүний дараа өр
төлбөрийг барагдуулах ажил хийгдэх гэнэ. Олон жил болсон асуудал хэдий ч Монгол
Улсын талаас алданги, хүү тооцохгүйгээр 10 сая ам.долларыг авахаар шийдсэн
байна. Өөрөөр хэлбэл бид хоёр улсын найрамдалт харилцааг Монгол Улс эрхэмлэсээр
байгаа нь энэ аж.
Үндэстэн агентлаг