Буддын шашны тэргүүн, Түвдийн шашны удирдагч Далай Лам
эдгээр өдрүүдэд манай оронд айлчилж байгаа билээ. Энэ айлчлал Хятад Улсын
дургүйцлийг ихээр төрүүлж байгааг бид бүхэн мэднэ. Тиймдээ ч Далай багшийн
айлчлал улстөртэй ямар нэгэн байдлаар холбоогүй гэх мэдэгдлийг ар араас нь
цувруулж байна.
Гэхдээ Дэлхийн хэмжээний энэ том хүний айлчлал улстөртэй
холбоогүй гэж итгэхэд тун бэрх. Ялангуяа Хятадын эрх баригчдын зүгээс \”салан
тусгаарлагч” хэмээн тодотгодог XIV Далай Ламын айлчлалын
асуудал манай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/-өөр хэлэлцэгдээгүй байх
учиргүй. ҮАБЗ-д төрийн гурван өндөрлөг ордог бөгөөд ядаж л тэдний аль нэгний
дэмжлэг, нөлөөллийг авсан байх учиртай. Тэгэхээр Далай багшийн айлчлал яалт ч
үгүй улстөртэй холбогдож байна.
Элбэг
Эх сурвалж: Undesten.mn