Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланг мэдээллээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2,4 сая болж өмнөх оны мөн үеэс 49 мянган хүнээр буюу хоёр хувиар буурчээ. Энэ нь хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 65 мянгаар буурсантай холбоотой байна.
Мөн нийт мөнгөн тэтгэмж авч байгаа бүлгийн 50 хувь нь 18 хүртэлх насны хүүхдийн мөнгө авч байгаа бүлэг байна.
- 50 хувь нь хүүхдийн мөнгө
- 16,9 хувь тэтгэвэр тэтгэмж
- 11 хувь нь олон хүүхэдтэй эх, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
- 10 хувь нь Алдарт эхийн одонгийн урамшуулал
- 6,3 хувь нь насны хишиг
- 3,5 хувь нь бусад тэтгэмж тус тус эзэлж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжид эхний 11 сарын байдлаар 1,8 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх үеэс 364 тэрбум төгрөгөөр өсөхөд хүүхдийн мөнгөн тэтгэмж 375 тэрбум төгрөгөөр буюу 39,1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.