МИАТ ТӨХК-ний дараах нислэгүүдийг цуцалжээ.
Улаанбаатар-Токио чиглэлийн
- Нэгдүгээр сарын 30-ны нислэг
Улаанбаатар-Сөүл чиглэлийн
- Нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29-ний нислэг
- Хоёрдугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн нислэгүүдийг тус тус цуцалжээ.
Гадаадаас ирэх иргэдийн анхааралд:
Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигчид тухайн улсдаа коронавирусээр халдварлаж үүнээс шалтгаалан нислэгт орох боломжгүй болох тохиолдол ихээр гарч байна.
Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй байдаг ба ковид-19 ийн эдгэх хугацааг 10 хоног гэж тооцон эмчилгээ хийлгэсний дараа дахин PCR шинжилгээний сөрөг хариу эсвэл өвчлөөд эдгэсэн тухай эмнэлгийн бичгийг үндэслэн дараагийн нислэгээр ирэх боломжтойг анхаарна уу.