Тэрээр хэлэхдээ, селен нь хүний биед маш бага хэмжээгээр агуулагддаг ч эрүүл мэнд, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Селений дутагдал нь хүний дархлааг бууруулж элдэв өвчин, хорт хавдарт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, зүрхний булчингийн үйл ажиллагааг сулруулдаг. Тиймээс дэлхий нийтийн жишгийн дагуу баяжуулсан органик хүнс хэрэглэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй гэв.
Түүнчлэн сайд манай улс иодын дутагдлаас хамгаалах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Тухайлбал, 12 хүртэлх насны хүүхдүүдийн 65% нь иодын дутагдалтай байсныг 6.7% болтол бууруулж чадсан байдаг. Үүний нэгэн адилаар селений дутагдлаас ч бид урьдчилан сэргийлэх боломжтойг хэлээд, тус ажлыг эхлүүлж судалгаа хийсэн НЭМҮТ-ийн хамт олон, эрдэмтэн судлаачид, АНУ-ын ALLTECH компани, энэ ажлыг үйлдвэрлэлд туршиж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласан \”Түмэн шувуут” компаны хамт олонд талархал илэрхийллээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачдын олон жилийн судалгаагаар Монгол хүний цусан дахь селений хэмжээ 50-70%-аар бага байгааг тодорхойлж, цаашид хэрхэн нөхөх талаар тодорхой шийдлийг ийнхүү гаргасан байна.

ЭМЯ