Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өчигдөр /2022.01.12/ цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Зооноз өвчин судлалын төв, Боловсролын газраас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав.
Сүүлийн үед ковид-19 халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Шуурхай штаб”-ын гишүүд нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
- Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох
- Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах
- Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.