Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд, яллагдагч Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 21 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, яллагдагч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл, хэсгийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, яллагдагч П, Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дуг
аар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.