Дархан Уул аймгийн ЗДТГ, Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтран Хүнсний болон Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Үйлдвэрлэгчдээс үйлдвэрийн үнээр, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг малчдын үнээр шууд хэрэглэгчдэд хүргэх Бартер, Үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
Тус худалдаа нь энэ сарын 26-27-ны өдрүүдэд Залуучууд театр, Найрамдал талбайд болно.
Эхлэж бүртгүүлсэн жагсаалтаар нь талбайд байршуулна.
Бүх сумдаас оролцох тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх утас: 99342237