Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн энэ сарын 7-ны баасан гарагт УИХ-ын эмэгтэй гишүүд багтсан цөөнгүй хүний хамтаар аглаг тайгын дунд орших, автомашинаар хүрэхэд бэрх Минжийн заставт очиж, ажил байдлыг нь танилцуулжээ.
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт гишүүдийг аваачиж, хоёр хонуулаад 9-нд эргэж ирсэн байна.
Төрийн ордонд “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, 100 гаруй хүнээс илэрсэн гэх мэдээлэл бий. Халдвар авсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүд байгаа юм билээ.
Тэдгээрээс зарим нь халдвар авснаа мэдэлгүй Минжийн заставыг зорьж, улмаар хилчдэд халдвар тараасан байх магадлалтай.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ХХЕГ-ынхан дахиад Минжийн заставыг зорьж, халдвар авсан цэргийн алба хаагчдыг нийслэл рүү татан авчирч эмчлүүлж эхэлжээ.
Анир чимээгүй, цар тахлын халдвараас ангид байсан Минжийн заставын хилчдийн дунд ийнхүү халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн хүмүүст хариуцлага тооцох уу?