Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр 13-ны өдрийн 61 тоот тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил болон ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагууд үүргээ биелүүлэн 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэж байхыг анхааруулж байна. Үүргээ биелүүлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй юм.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС