Таван жилийн тэртээ Америкийн эрдэмтэд өмднийхөө халаасанд үүрэн гар утсаа хийж явах нь эрчүүдийг үргүйдэлд оруулах магадлалтай гэдгийг нотолсон билээ. Үүрэн гар утасны радио идэвхит цахилгаан соронзон долгионы байнгын үйлчлэл үрийн шингэний хөдөлгөөнтэй байдлыг найман хувиар бууруулж байсан нь тогтоогдсон юм. Үүнээс арай өмнөхөн мэргэжил нэгтнүүд нь үүрэн гар утасны долгион үрийн шингэний тоог бууруулдаг гэдгийг тогтоож байжээ.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн ажилтнууд цуврал туршилтууд хийгээд дээрх цахилгаан соронзон долгионы үйлчлэл хархнууд дээр илүү тодорхой гарсныг мэдэгджээ. Туршилтад орсон хархнуудын үрийн шингэний хурд нэлээдгүй буурсан байна. Тэгвэл саяхан Энэтхэгийн эрдэмтэд судалгаа явуулаад гар утсаараа дэндүү их ярьдаг эрчүүд ирээдүйд эцэг болох магадлал нь буурдаг болохыг олж мэдсэн аж. Өдөрт дөрвөөс илүү цагаар утсаараа ярьдаг эрчүүд үргүйдэлд орох магадлал өндөр гэнэ. Харин утсаараа бага ярьдаг эрчүүдийн үрийн шингэний чанар өндөр байжээ.
эх сурвалж: wikimon.mn