Украины асуудал хурцадсан тул АНУ 8500 орчим цэргээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай гэж Пентагон зарлалаа. ОХУ-ын зүгээс хилийн ойролцоо 100 000 цэрэг байршуулсан ч Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулах санаагүй хэмээн мэдэгдэж буй. Барууны гүрнүүд Оросын түрэмгийллийн эсрэг нэгдсэн стратеги хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ үед Ерөнхийлөгч Байден Европын холбоотнуудтайгаа видеогоор холбогджээ. Украинд цэрэг оруулах эсэх талаар ямар нэгэн шийдвэр хараахан гараагүй гэж Пентагон мэдэгдсэн тушаал өгсөн тохиолдолд богино хугацаанд Европ тивд үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон байна.
Дани, Испани, Франц, Нидерланд зэрэг НАТО-гийн зарим гишүүн орнууд бүс нутгийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд зүүн Европ руу сөнөөгч онгоц, байлдааны хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна.Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-аас 90 орчим тонн зэр зэвсэг Украинд илгээсэн ажээ.