Зам тээврийн хөгжлийн яамнаас Замын-Үүдийн хилийн боомт, халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн сахиж байгаа талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Шадар сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Замын-Үүдийн бүс нутгийн ложистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг, ачааны эздээс авч байсан хураамжийг Шадар сайдын тушаалаас цуцалсан. Ингэснээр ачаа бараанд нөлөөлж байсан үнэ арилсан гэж хэлж болно. Эрээн хотоос авто замаас гарч байгаа чингэлэгийн дарааллыг ил тод болгож, цахим хэлбэрт шилжүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ачааны үнэ буурсан, цаашид ч буурах боломжтой. Энэ долоо хоногоос эхэлж чингэлэгүүдийг шат дараатай буцааж эхэлнэ” гэх мэдээллийг өглөө.