З.Нандинзаяа нь 2015 оны 1-р сарын 24-нд төрсөн ба хоёр нүд харах боломжгүй юм. Учир нь охин төрөлхийн нүдний болорын цайралттай төрсөн бөгөөд одоо 1ой 10сартай. Бяцхан охин нүдний болор шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болоод юм. Хагалгааг Монгол улсад хийх боломжгүй бөгөөд Тайландад хийхэд 15000$ болох юм.
Охины өвчний онош нь: Congenital Cataract (both eyes) буюу төрөлхийн хоёр нүдний болорын цайралт. 2015 оны 4-р сард Тайландын Бумрунград эмнэлэгт үзүүлэхэд нийт 3 удаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн бөгөөд эхний хагалгаанд 3 сартайдаа орсон. Уг хагалгаа амжилттай болсон бөгөөд 2 дахь хагалгааг 5 настайд нь хийнэ гэж төлөвлөсөн байсан боловч 2016 оны 9-р сард үзүүлэхэд 2 дахь хагалгааг яаралтай хийх шаардлагатай болсон байна гэж эмч нар үзэж 12 сард хийхээр төлөвлөжээ.