АНУ-ын эрх баригчид 3.6 тэрбум доллартой тэнцэх Bitcoin хулгайлсан Хоёр CryptoHacker-ыг баривчилсан байна. Энэ нь манай Монгол Улсын 2022 оны нийт төсвийн 57%-тай тэнцэх юм.
2016 онд Bitfinex Crypto валютын биржийг хакердах үеэр хулгайлагдсан биткойны 3.6 тэрбум орчим долларыг хураан авч Илья Лихтенштейн болон түүний эхнэр Хизер Морган нарыг саатуулж баривчлан Манхэттэн дэх холбооны шүүхэд ирсэн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.
Тэднийг Bitfinex-ийн системийг хакердаж эвдсэний дараа хулгайлсан 119,754 биткойныг мөнгө угаах замаар арилжихаар тохиролцсон байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.