АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг Вилла” хотхонд хуулийн хязгаарлалт тогтоосон талаар мэдээллээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх, хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон эсэхийг шалгах хэрэгтэй. Жишээ дурдахад, “Гантиг Вилла” хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас хязгаарлалт тогтоосон. Тус хотхоныг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани барьж байгуулсан юм” гэв.