Хөгжлийн банкны чанаргүй зээлжилттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллана. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яам хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй.
Засгийн газрын зүгээс шаардлагатай мэдээллийг тухай бүрд гаргах зэргээр дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Хөгжлийн банк 2017 онд батлагдсан хуулиар зохицуулагддаг. Ирэх жилийн сүүлээр 800 сая ам.долларын бондыг эргэн төлнө. Самурай бонд Засгийн газрын баталгаатай гарсан учир Хөгжлийн банк гэрээгээр төлсөн үүргээрээ эргэн төлөх ёстой. Хөгжлийн банкны зээлийн график зөрчигдөж байгаа учир өөрийн эх үүсвэрээр бондын төлбөрийг төлөхөд хүндрэл үүсэж болзошгүй.
Хэрэв 2023 он гэхэд байдал сайжрахгүй бол бондын эргэн төлөлтийг Засгийн газар хариуцах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдэг асуудлыг тавьсан” гэлээ.