Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг \”Монгол” телевизийн \”Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болоод АН-ын дотоод асуудлын талаар ярьсан нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг ихээхэн татсан.
Энэ нэвтрүүлэгт оролцохоос өмнөхөн Н.Алтанхуяг сайд хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ онцлон зарласан билээ. Түүний энэ мэдэгдэл цагаа олоогүй байж магадгүй. Учир нь түүний хүргэн дүү Г.Дэнзэн яг одоо хоригдож байгаа, бас эхнэрийг нь хил давуулахыг хориглосны дараахан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо мэдэгдсэн нь олон хүнд эргэлзээ, хардалт төрүүлсэн юм.
Өөртэй нь холбоотой хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж эхлэхэд хэргийг улстөржүүлэхийн тулд, намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа болохоор манай гэр бүлээр оролдож байна гэж ойлгуулахын тулд ийм мэдэгдэл хийлээ гэж учир мэдэх хүмүүс жиг жуг гэлцэж байв. УИХ-ын гишүүний эрх мэдлээрээ далайлган хууль хяналтын байгууллагад дарамт шахалт учруулж явсан нь ч энэ яриан дээр нэрмээс болсон байх.
Тэгвэл Н.Алтанхуяг сайдад тийм хүсэл байхгүй бөгөөд тэрээр хуулийн байгууллагаас зугтах тактик бариагүй юм байна. Тус нэвтрүүлэгт оролцохдоо \”Хэрвээ надад идэж ууцан асуудал байгаа бол намайг шалгаж болно шдээ” гэж маш итгэлтэй тодотгон хэлсэн юм. Үүгээрээ тэрээр хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн бөгөөд нэрээ цэвэрлэж авах хүсэл зоригтой улстөрч гэдгээ батлаад байна.