Төр өөрөө хамгийн ухаалаг, хамгийн хариуцлагатай, шийдвэр нь үргэлж улс орон, ард иргэдийн төлөө байх учиртай. Нээх олон юм яриад яахав, ганц жишээ авъя:
1. Хөгжлийн банк (100% төрийн өмчит, татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждэг) өөрийн байргүй учраас 30 тэрбумаар оффис худалдан авчээ.
2. Төрд мөнгө хэрэг болсон учраас Монголын Хөрөнгийн Биржийг газартай нь, байшинтай нь, бизнестэй нь нийлүүлээд 5 тэрбум төгрөгөөр зарах шийдвэрийг гаргажээ.
3. Дээрх 2 шийдвэрийг ТӨР нэгэн зэрэг гаргажээ. Мөнгө нь ихдээд байгаа юм уу, багадаад байгаа нь ойлгомжгүй.
4. Хөрөнгийн биржийн газар, байшинг Хөгжлийн банкинд балансаас балансад шилжүүлж болох байлаа. Дор хаяж 25 тэрбум төгрөг хэмнэх байлаа.
5. Хөрөнгийн биржид газар, байшин хэрэггүй. Бүх ажил гүйлгээ онлайнаар, интернетээр хийгддэг болсон. Хотын төвд 300 м2 түрээслэхэд л хангалттай. 20 хүн ажиллахад л хангалттай.
6. Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв. Гэхдээ газар байшингаас нь салгаж хувьчлах хэрэгтэй. Тэр газар байшин нь төрд өөрт нь хэрэгтэй, эсвэл өөр зорилгоор илүү үнэ хүргэж зар. Биржийг газар, байшинтай нь хамт хувьчилбал бөөн хэрүүл, маргаан, гажуудал үүснэ. Тэгэх ямар ч шаардлага байхгүй.
Эх сурвалж: Даваасүрэнгийн Ангар