Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү. Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.