Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 53.9 хувиар өсчээ. Тус өсөлтөд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.