АНУ-аас санхүүжүүлж, Украины нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн цэргийн биологийн хөтөлбөрийг Оросын тал цэрэг дайны үйл ажиллагааны явцдаа илрүүлэв хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам 6-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков хэлэхдээ: ОХУ-ын хилээс ойрхон буй АНУ-ын санхүүжүүлсэн Украины биологийн лаборатори өмнө нь биологийн зэвсгийн судалгаа өрнүүлж байсныг гэрч баримт нотолж байна. Оросын армийн олж авсан баримт бичгүүдээс үзвэл, Украины Эрүүл мэндийн яам 2-р сарын 24-нд Полтава дахь биологийн лаборатори, Харьков дахь биологийн лабораторид захирамж өгч, тахал, боом, холер өвчин үүсгэдэг вирусуудыг яаралтай устгахыг ажилтнуудад шаарджээ. Өдгөө ОХУ-ын армийн биохимийн мэргэжилтэн баримт бичигт анализ хийж байгаа бөгөөд үр дүнгийг нь удахгүй ил болгох болно гэжээ.
Өмнө нь Бразилын “Рио таймз сонин”-ны мэдээлснээр, нэгэн эрэн сурвалжлах сурвалжлагч нийгмийн сүлжээнд нийтлэл гаргаж, 2-р сарын 26-нд АНУ-аас Украинд суугаа элчин сайдын яам веб сайт дээр нь байсан Пентагонаас санхүүжүүлсэн Укрианы биологийн лабораторийн хамаатай бүх баримт бичгүүдийг устгав гэсэн байна.