ОУВС-гийн төлөөлөгчид энэ сарын эхээр манай улсад ажиллаад буцсан.
ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг судлах техникийн багийнхан ажиллах хугацаандаа Монголбанк, Сангийн яамны удирдлагууд болон УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзалт хийж, манай улсын нөхцөл байдлыг судлаад явсан. Тэгвэл ирэх сарын эхээр тус сангийн дараачийн ажлын хэсгийнхэн дахин ирж, тодорхой хэлцлүүдийг хийнэ гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэллээ.
Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсон тохиолдолд 1.5 тэрбум хүртэлх ам.долларын зээл яригдаж байгаа юм.