НҮБ-ын Биологийн болон химийн зэвсгийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн асан, микробиологч Игор Никулин хэлэхдээ: АНУ-ын Батлан хамгаалах яам болон Украины Эрүүл мэндийн яам 2005 оноос эхлэн “хамтын ажиллагаа” өрнүүлж, Украинд биологийн лаборатори байгуулсан юм.
Гэрээний дагуу Украин нь өөрийн цуглуулсан аюултай өвчин эмгэг төрүүлэгчийг АНУ-д шилжүүлэн өгөхөөр болжээ. 2019 оныг хүртэлх байдлаар Украины орон даяр ийм лаборатори нийт 16 байсны доторх 10 лаборатори нь Киев, Харьков, Львов, Одесса зэрэг саяаас дээш хүн амтай хотуудад байж, Украин нь жинхэнээсээ АНУ-ын “биологийн зэвсэг турших талбар” болж хувирсан юм гэжээ.
Игор Никулин хэлэхдээ: Эдгээр лабораторид өмнө нь вирус алдагдсан хэрэг олон удаа гарч байв. 2009 онд Укрианы Тернополд хатгалгааны халдвар дэгдэж, 450 хүн нас барсанд Украины засгийн газар мөрдөн байцаалт явуулж, эдгээр лабораторийн ханд бодис хүүхдийн цэцэрлэгт илэрсний улмаар хүүхдүүд хохирсон болохыг тогтоожээ. Яг тэр үед Америкчууд лабораторио хаасан, энэ нь тэд тэр удаагийн халдвар тархсантай холбоотой гэдгийг дамаар гэрчлэв гэжээ.