МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд МУИС-ийн Номын санг оюутнууддаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гаргаж байна.
МУИС-ийн Номын сан нь шалгалтын үеэр 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 24 цагийн уншлагын танхимыг туршилтаар нээж ажиллуулахаар боллоо.